Сүрчгийг хаана түрхвэл, үнэр нь илүү удаан тогтдог вэ?

Үнэтэй сүрчиг нь хүний биед удаан тогтоно гэсэн баталгааг олгодоггүй. Та зөв аргыг хэрэглэж байж, багагүй мөнгө зарж авсан сүрчгээ биедээ удаан тогтоон, хадгалж чадна. Харин та тэрхүү аргыг мэдэхгүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ сүрчигний үнэрийг удаан хадгалах аргуудыг танилцуулах гэж байна. 

Сүрчгийг хаана түрхвэл, үнэр нь илүү удаан тогтдог вэ?

 

1Олон төрлийн үнэр хэзээ ч зохицдоггүй

 

Та олон төрлийн үнэр дарагчийг нэгэн зэрэг хэрэглэчихдэг хүмүүсийн нэг биш биз? Хэрэв тийм бол ядаж нэг брэнд эсвэл нэг төрлийн үнэртэнгүүдийг ашиглаж байгаарай. Учир нь өөр төрлийн үнэр дарагч түрхсэн байх үед таны сүрчигний үнэр тэр дунд магадгүй алга болох эрсдэлтэйг бүү мартаарай.

 

Олон төрлийн үнэр хэзээ ч зохицдоггүй

2Сүрчиг тус бүр цаг хугацаатай

 

Та гадаа цаг агаараас хамаарч өглөө ямар сүрчиг түрхэхээ шийдэж байгаарай. Өдрийн цагаар анхилуун болон зөөлөн үнэртэй, харин оройн цагаар хурц үнэртэй сүрчиг түрхэх хэрэгтэй. 

 

Сүрчиг тус бүр цаг хугацаатай

3Арьсан дээр үү эсвэл хувцас дээр үү?

 

Үнэрийг хамгийн сайн хадгалж чаддаг хувцасны материал бол амьтны үс, даавуу болон ноолуур билээ. Сүрчиг нь цагаан өнгийн хувцсыг аажим аажмаар гандуулах хандлагатай байдаг тул та дараа  түрхэхдээ сайтар анхаараарай.

 

Арьсан дээр үү эсвэл хувцас дээр үү?

4Гараараа бүү үр

 

Хүмүүсийн хийдэг нийтлэг алдаа  бол сүрчигээ гарандаа түрхэчихээд дараа нь үрэх юм. Энэ нь тааламжтай үнэрийг гаргадаг элементийг нь сүйтгэчихдэг гэнэ шүү. Харин үүний оронд зөөлөн даавуу ашиглахыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

 

Гараараа бүү үр

5Хаана түрхэх хэрэгтэй вэ?

 

Чихний араар болон хүзүү хэсэг 
Энэхүү хэсэгт цусны эргэлт эрчимтэй явагддаг учир үнэртэй ус тухайн биеийн дулаантай төгс зохицож улмаар тааламжтай үнэрийг гаргахад тусалдаг байна.  
Үс 
Үсний бүтцээс хамаараад үнэртэн илүү сайн шингэж өгдөг.
Хүзүүний ар хэсэг
Энэхүү газарт сүрчиг маш сайн үнэрээ хадгалж чаддаг боловч, өвлийн цагаар түрхэхэд тохиромжгүй юм. Учир нь гадуур хувцаснаас болж хүзүү хэсгээрээ хүн илүү их хөлрөх хандлагатай байдаг учир энэ нь үнэртэй усны тогтоцыг үгүй хийдэг байна.
Тохой хэсэг
Хүнтэй яаралтай уулзах хэрэг гарвал тохойн хэсэгт сүрчиг цацаарай. Учир нь сүрчигний үнэр тухайн хэсэгт хамгийн удаан тогтдог бөгөөд үнэр нь таниас бүтэн долоо хоног ч арилахгүй байж ч мэднэ.  

 

Хаана түрхэх хэрэгтэй вэ?

6Бусад сонирхолтой баримтууд:

 

  1. Сүрчгийг сэрүүн газар хадгалж хүчил төрөгчөөс холдуулах нь чанарыг алдагдуулдаггүй. 
  2. Гоёл чимэглэл рүүгээ хэзээ ч битгий сүрчгээ цацаж байгаарай. 
  3. Тослог ихтэй арьсанд сүрчиг илүү сайн хадгалагддаг учир та түрхэхээсээ өмнө чийгшүүлэгч тосоо түрхэхээ мартуузай. 

 

Бусад сонирхолтой баримтууд:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
7456