Японы засгийн газар батлан хамгаалах салбартаа зарцуулах ирэх оны төсвийг хэлэлцсэн байна. Тус улсын эрх баригчид дараа жил энэхүү салбарын төсвийг 1.4 хувиар буюу 5.13 их наяд йен буюу 43.66 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх гэнэ. Энэ нь юуны өмнө Өмнөд Хятадын тэнгист явуулж байгаа Хятадын цэргийн үйл ажиллагаа, нөгөө талаас Умард Солонгосын баллтистик пуужингийн аюулыг сөрөн зогсоход чиглэгдэх юм хэмээн тус улсын Засгийн газрын тэргүүн Ш.Абэ онцолжээ. Ингэхдээ Япон улс баллистик пуужингаас эсэргүүцэн хамгаалах системээ нэн түрүүнд шинэчлэхэд түлхүү анхаарах гэнэ.
Япон улс батлан хамгаалах салбартаа 43,66 тэрбум ам.долларыг төсөвлөжээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






748