Хятадын интернэтээр жижиглэн худалдаа эрхэлдэг томоохон компаниудын нэг “Alibaba”-г хуурамч бараа борлуулдаг компаниудын жагсаалтад багтаажээ. Түүний охин компани болох “Taobao” хуурамч бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалддаг гэж мэдэгдсэн байна. Харин дээрх компаниас уг мэдэгдлийг няцаасан аж. “Alibaba”-гийн ерөнхийлөгч Майкл Эванс энэ талаар шалгуулна гэдгээ мэдэгджээ. Тэрбээр компанийг нь хар жагсаалтад оруулсан шалтгааныг тодоруулах гэнэ. “Alibaba” компани 2014 онд Нью-Йорк хотын хөрөнгийн бирж дээр 25 тэрбум ам.доллар босгож дээд амжилт тогтоож байв.
“Alibaba” хуурамч бараа борлуулдаг компаниудын жагсаалтад багтаажээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






749