Оросын цэргийн ту-154 онгоц осолджээ

ОХУ-ын Сочи хотоос хөөрсөн ту-154 онгоц Хар тэнгист осолдсон болохыг тус улсын Батлан Хамгаалах Яамнаас мэдэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар онгоц орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаригийн 17:50 минутад хөөрч, 20 орчим минутын дараа радараас алга болж,  холбоо тасарсан аж. Шинжээчдийн баг Хар тэнгисийн эргээс 5.5км зайтай газраас тосорхог шингэний толбо илрүүлжээ. Түүнчлэн эргээс 1.5 км зайтай газраас нисэх онгоцны дугуй болон зорчигчдын эд зүйлсийг олсон байна. Батлан хамгаалах яамны ТУ-154 цэргийн онгоц нь Сочи хотоос Сирийн Латакич хот руу хөөрч байсан бөгөөд онгоцонд нисэх багийн найман гишүүн, хөгжимчид, сэтгүүлчид зэрэг 84 зорчигч сууж явсан байна...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
753