“Safilo” хүний сэтгэл хөдлөлийг хянах ухаалаг нүдний шил гаргана

Дэлхийн алдартай брендүүд болох Dior, Fendi, Hugo Boss-ын нүдний шил нийлүүлэгч Италийн Safilo компани ухаалаг нүдний шил гаргахаар болсон тухайгаа албан ёсоор мэдээлжээ. Тус компанийн гаргахаар зэхэж буй ухаалаг нүдний шил нь Гүүглийнх шиг камергүй ба гаднах загварын хувьд энгийн нүдний шилнээс ялгараад байх зүйлгүй аж. Мөн тархины бичлэгийг бичиж, хүний сэтгэл хөдлөлийг хянах боломжийг олгох давуу талтай гэжээ. Тус компани ирэх оны нэгдүгээр сард болох Лас Вегасын шоуны үеэр энэхүү ухаалаг нүдний шилээ танилцуулахаар төлөвлөсөн байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
758