Импортын эрчим хүчийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Хуулийн төсөлд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь Ховд, Увс, Баян-Өлгий болон Говь-Алтай аймгуудын зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр хангадаг бөгөөд одоогийн байдлаар тус компанийн нийт эрчим хүчний түгээлтийн 72.0 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр, 28.0 хувийг Дөргөний УЦС-аас тус тус хангаж байгаа юм.й

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
7581