Д.Трамп анхныхаа зарлигт гарын үсэг зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Obamacare хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс болсон “Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал”-ын тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудад тавигдаж буй шаардлагуудыг зөөлрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа.

Шинэ Ерөнхийлөгч Цагаан ордонд албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн даруйдаа анхныхаа зарлигт гарын үсэг зурах агшныг Цагаан ордны Зууван танхимд цугларсан зураглаачид, сэтгүүлчид сурвалжилжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерийн мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч Трампын зарлиг нь Obamacare хөтөлбөрөөс учрах дарамтыг зөөлрүүлж, цаашдаа өмнөх Ерөнхийлөгч Б.Обамагийн санаачилсан уг шинэчлэлийн хөтөлбөрийг цуцлах зорилготой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
775