Өндөгийг зөвхөн иддэг гэвэл энэ ойлголт аль хэдийн ард хоцорчээ. Бүсгүйчүүд маань өндөгөөр төрөл бүрийн маск хийж сурцгаасан байх. Өндөг нь арьсанд хэрэгцээт амин дэмээр баялаг ба арьсыг чангаруулах тал дээр хамгийн үр дүнтэйн дээр хамгийн хямд маск юм. Энэ удаад өндөгний цагаанаар хэрхэн олон төрлийн маск хийхийг хүргэж байна.
Хар батгыг арилгах өндөгний цагаантай маск
Өндөгний цагаанд агуулагдах альбумин нь арьсыг чангалж, нүхжилтийг багасган, хар батгыг багасгадаг байна.
Өндөгний шараас цагааныг нь салгаж авна.
Өндөгний цагаанаа хөөсөртөл нь хутгаарай.
Цэвэрхэн нүүрэндээ түрхээд дээр нь цагаан нимгэн нойлын цааш тавиад дахин өндөгний цагаанаа түрхээд хаттал нь байлгана.
Бүрэн хатсаных нь дараа доороос дээш чиглэлтэй цаасаа татаж авна. Ингээд хүйтэн усаар угаагаад мөсөөр жин тавиарай.
7 хоногт 2 удаа тогтмол хэрэглэснээр хар батга тань 4-5 долоо хоногын дараа бүрэн арилна.
АРЬС ЧАНГАЛАГЧ МАСК
#Тослог арьсанд
Тослог арьсанд зориулсан тус маск нь найрлагандаа лимон агуулсан учир тослогыг багасгаж, үрэвслийг намдаана.
- Өндөг Egg – 1 өндөг
- Лимоны шүүс – ½ лимон
Өндөгний цагаан дээрээ лимоныхоо шүүсийг нэмнэ.
Өндөгөө жигдэртэл сайтар хутгана.
Цэвэрхэн нүүрэндээ түрхээд 15 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
7 хоноги 2-3 удаа хэрэглэснээр тослогыг багасгаж арьсыг чангална.
#Хуурай арьсанд
- Өндөгний цагаан - 1 ширхэг
- Лимоны шүүс - 1 цайны халбага
- Цэвэр кокосын тос - 1 цайны халбага
Хөөсөртөл нь хутгасан өндөгний цагаан дээрээ кокосын тосоо нэмнэ.
Үүн дээрээ лимоны шүүсээ хийгээд сайтар хутгана. Блендэртэй бол блендэрдээрэй.
Цэвэрхэн нүүрэндээ түрхээ15-20 минутын дараа бүлээн усаар угаагаад дараа нь хүйтэн усаар булхаж угаана. Хуурай зөөлөн алчуураар дарж арчаад өөрийн дуртай чийгшүүлэгч тосыг түрхэнэ.
7 хоногт 2-3 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй.
#Энгийн арьсанд
Өндөгний цагааныг эрдэнэ шишийн цардуултай хольсноор арьсыг гайхалтай цэвэрлэгч маск бэлэн болно. Эрдэнэ шишийн цардуул нь арьсны бохирдлыг арилгаж, арьсыг цэвэрхэн өнгөлөг болгодог байна.
- Өндөгний цагаан - 1 ширхэг өндөг
- Эрдэнэ шишийн цардуул - 2 цайны халбага
Өндөгний цагаан болон эрдэнэ шишийн цардуулаа мексэрдээд л бэлэн боллоо.
Цэвэрхэн нүүрэндээ жигд түрхээрэй.
15-20 минутын дараа хүйтэн усаар булхаж угаагаарай. 7 хоногт 2-3 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй.
НҮҮРНИЙ ШАР ҮСИЙГ АРИЛГАХ МАСК
Нүүрнийхээ үсийг wax-дахын оронд үүнийг хэрэглээд үзээрэй.
- Өндөгний цагаан - 1 ширхэг өндөг
- Эрдэнэ шишийн цардуул - 2 цайны халбага
- Сахар - 1 цайны халбага
Бүх орцоо жижиг аяганд хийгээд сайтар хутгана эсвэл миксердсэн ч болно.
Цэвэрхэн нүүрэндээ түрхээд 20 минут байлгана. Хатсаных нь дараа доороос дээш чиглэлтэй хуулж авна. Нүүрээ хүйтэн усаар угаасны дараа чийгшүүлэгч, тайвшруулах тос түрхээрэй. Зөвхөн нүүрний илүүдэл үс авахад л энэхүү аргыг хэрэглэнэ шүү.
ЦАЙРУУЛАХ МАСК
Өндөгний цагааныг жүржийн шүүс, органик турмериктэй хольсноор арьсыг гайхалтай цайруулж, гэрэлтсэн толигор болгодог байна. Энэ нь нөсөө ихтэй, батганы сорвитой хүмүүст илүү үр дүнтэй.
- Өндөгний цагаан - 1 ширхэг өндөг
- Жүржийн шүүс - 1 цайны халбага
- Турмерик - 1 цайны халбага
Өндөгний цагаанаа хөөсөртөл хутгаад жүржийн шүүсээ нэмнэ.
Мөн турмерикээ хийгээд сайтар хутгаарай.
Цэвэрхэн нүүрэндээ жигд, зузаан түрхэж өгөөрэй. 15-20 минутын дараа бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. 7 хоногт 2-3 удаа хэрэглэснээр 3 долоо хоногын дараа гайхалтай арьстай болсон байх болно.