Тахиан бүх төрлийн махыг маш богинохон хугацаанд амтлаж, шарах шүүгээнд шарах амттай жорыг танилцуулж байна. Үүнийг хийхэд танд цөөхөн хэдэн төрлийн орц байхад л хангалттай.

Тасалгааны температурт байгаа тахиан цээж мах, гуя, мөч, далавч гээд алиныг нь ч энэхүү жороор амтлаж шарж болно. Шарах шүүгээний шарагч хавтан дээр тахиан махыг зурган дээрх шиг өрж тавина.

Тахиан махыг гадна талаас нь давс, хар перцээр жигд амтлана. Мах тус бүрийг хутгаар 2-3 удаа жигд жижиг цоолоорой. Энэ нь шарах шүүгээнд болох явцад махны дотор талд амтлагчны сайхан амтыг оруулдаг.

Харин одоо амтлагчаа бэлтгэе. Маслон дээр сармисыг аль болох жижиглэн хэрчиж хийнэ. Масло гэсгэлэн байх тусмаа сайн шүү.

Дараа нь өөрийнхөө хүссэн хэмжээгээр халуун чили/чинжүү хийнэ.

Ингээд богино долгионы зуух эсвэл хайруулын тавганд хийж зөөлөн гал дээр бага зэрэг хайлуулж хутгана. Бүр мөсөн хайлуулах хэрэггүй. Масло гэсч нялцгай болтол хайлуулаад сайтар хутгана.

Энэхүү амтлагчаараа тахиан мах тус бүрийг гадна талаас нь амтлана.

Зурган дээрх шиг сайтар амтлаж нялаарай.

170-200С хэмд сайтар халааж бэлтгэсэн шарах шүүгээнд амталсан тахиан махыг хийж 30-40 минут болгоно.

Ингээд маш сайхан амттай тахиан мах бэлэн болсон байх болно.