Японы “H2a” пуужин дэлхийн тойрог замд хоёр хиймэл дагуул хүргэлээ

space shuttle зурган илэрцүүд

Японы сансар судлалын “H2a”  тээвэрлэгч пуужин дэлхийн тойрог замд хоёр хиймэл дагуулыг хүргэсэн байна. Тус хоёр хиймэл дагуул нь сансраас манай гарагийн цаг уурын өөрчлөлтийг харж, хянаж, судалгаа явуулахад ашиглагдах аж.

“H2a” сансрын тээвэрлэгч пуужин бямба гарагийн өглөө орон нутгийн цагаар 10 цаг 26 минутад Японы баруун-урд хэсэгт орших Кагошима мужид байрладаг Танэгашима дахь сансар судлалын төвийн нислэгийн талбайгаас хөөрсөн гэж Японы хэвлэл мэдээллийн “NHK” агентлаг мэдээлсэн юм.

Пуужин хөөрснөөс хойш 16 минутын дараагаар эхний “шикашей” хиймэл дагуул задгай сансарт тавигдсан бол үүний дараагаар хоёр дахь хиймэл дагуул болох “Цубамэ” хиймэл дагуул задгай сансарт, дэлхийн тойрог замд орсон талаар мэдээлсэн байна.

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
7809