Азийн гоо сайхны хатан хаанаар монгол бүсгүй тодорлоо

Мьянмар улсад болж өнгөрсөн "Miss & Mrs Asia Noble Queen International" Азийн тэргүүн гоо бүсгүй шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцсон Нармандахын Мишээлт хэмээх бүсгүй тэргүүн байр шалгаран титмийн эзэн болжээ.

Шалгаруулалт энэ сарын 19-22-нд Мьянмарт болсон бөгөөд шилдгүүдээ өнгөрсөн баасан гаригт тодруулсан байна.

Н.Мишээл нь 1999 онд төрсөн, энэ жил 18 настай. Монгол Улсын Боловсролын их сургуулийн хоёрдугаар курст суралцдаг юм байна.  

Дашрамд сонирхуулахад, "Mrs Asia Noble Queen International" шалгаруулалтад өнгөрсөн жил мөн л С.Сарнай хэмээх монгол бүсгүй титмийн эзэн болж байжээ.  

Азийн гоо сайхны хатан хаанаар монгол бүсгүй тодорлоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
7826