ЧИНГИС БОНДЫН санхүүжилтээр олгосон зээлд яам, ХӨГЖЛИЙН БАНКНЫ хамтарсан ажлын хэсэг ШАЛГАЛТ хийж эхэллээ

Эдийн засгийн тогтвортой өсөлт, тэргүүлэх салбарыг дэмжигч бодлогын банк Монгол улсын хөгжлийн банк жилийн тайлангийн хэвлэлийн хурлаа зохион байгуулав. Тус арга хэмжээнд Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Тэргүүн дэд захирал Ч.Энхбат нарын банкны удирдлагууд оролцлоо. Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулагч тус байгууллага 2017 онд эрх зүйн орчны шинэчлэлт хийж шинэчлэн батлагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, дүрэмтэй уялдуулан үйл ажиллагааны бодлого, журмуудыг шинэчлэн боловсруулж мөрдөн ажилласан байна.

Report.mn
МУХБ-наас Чингис, Самурай гээд хэд хэдэн эх үүсвэрийг татан томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн байдаг. Гэвч эдгээр бондын мөнгийг үр ашиггүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн, бондын мөнгийг гудамж талбай засах, дэд бүтэц, замын төсөлд зарцуулсан гэсэн шүүмжлэлийг ихээхэн  дагуулдаг. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын энэ оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас Засгийн газарт шилжүүлсэн нийт 3.184 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 348 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт, төсөвт өртөг, хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэсэн ажлын чанар, хэрэгжилт болон хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлсэн эсэх байдалд нарийвчилсан хяналт шалгалт хийхийг яамд, төрийн өмчит байгууллагуудад үүрэг чиглэл өгчээ. Чингис бондын санхүүжилтээр олгосон зээлүүдээс Гудамж төсөл, Амгалан дулааны цахилгаан станц төсөл, орон нутгийн авто зам, ТОСК зэрэг төслүүд нь сонгон шалгаруулалт, төсөвт өртөг, гүйцэтгэлтэй холбоотой ихээхэн асуудал дагуулж байгаа бөгөөд Хөгжлийн банкны зүгээс Гудамж төслийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна. 

Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкулсын төсвөөс эргэн төлөгдөх зээлүүдийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд хяналт тавихаар холбогдох яамдтай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулжтус салбарт арилжааны банкаар дамжуулан 1600-аад аж ахуйн нэгж, иргэдэд 820-иод тэрбум төгрөгийнолгосон зээлд зээлийн эргэн төлөлт, зориулалт, ашиглалтад хамтран хяналт шалгалт хийх ажлыг эхлүүлээд байна. Мөн Барилга, хот байгуулалтын яамтай хамтран барилга угсралтын чиглэлээр санхүүжилт авсан ТОСК, барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зориулалттай “Эрэл” ХХК-д хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулжээ.  
    Монгол Улсын Хөгжлийн банк 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нийт зээлийн багцын 26.7 хувь нь хэвийн ангилалтай байсан бол 2017 оны 12 дугаар сард тус үзүүлэлт 70.1 хувьд хүрч сайжирсан байна. Түүнчлэн, анхаарал хандуулах зээлийн багцыг 59.3 хувиас 18.5 хувь хүртэл бууруулж, энэ онд зээлийн хүү, үндсэн төлбөрт нийт 1 их наяд орчим төгрөгийг эргэн төлүүлсэн байна. 

Report.mn

МУХБ-ны хувьд жилийн хугацаанд банкны санхүүгийн байдлыг тогтворжуулах гол  арга хэмжээнүүдийг  авч гадаад талд хуримтлагдсан өр төлбөрийг дахин санхүүжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, энэ оны нэгдүгээр улиралд багтаан олон улсын зах зээлээстатсан 580 сая ам.долларын хөрөнгийн эх үүсвэрийг дахин санхүүжүүлэх арга хэмжээг Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн. Олон улсын хөрөнгийн болон санхүүгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүдийн эргэн төлөлтийг цаг тухайд нь гүйцэтгэж, нийт 750 орчим сая ам.долларыг төлж олон улсын зах зээл дээр найдвартай байдлыг ханган ажиллаж улсын гадаад нэр хүндийг өсгөжээ. Үүнийг дагаад Монгол Улсаас гадны зах зээлд гаргаж буй санхүүгийн хэрэгслүүдийн үнэ цэнэ сайжирч, хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэн. Гаднаас шинэ эх үүсвэр болох 106.5 сая ам.долларыг татан төвлөрүүлж, Беларусийн Хөгжлийн  банкнаас 300 сая ам долларын зээлийн шугам нээгээд байна. Дээрх эх үүсвэрүүдийг Монгол Улсын Хөгжлийн банкны шинэчилсэн хуулийн дагуу Засгийн газрын баталгаа, оролцоогүй бие даан татан төвлөрүүлсэн бөгөөд ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хязгаарлалттай нийцүүлэн олон улсын бусад санхүүгийн байгууллагуудаас эх үүсвэр татах хэлэлцээрүүд мөн амжилттай хийгдэж байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.2-т Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгасан байдаг. 2017 онд 7 салбарт олгосон зээлийн 67 хувь нь экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр буюу боловсруулах үйлдвэрлэлд 46%, хөдөө аж ахуйд 18%, уул уурхайд 13%, барилгад 9%, арилжааны банкаар дамжуулан олгосон зээлд 6%, эрүүл мэнд, нийгмийн халамжид 6%, эрчим хүчний салбарт 1% -ийг тус тус олгожээ. Цаашид үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах бэлтгэл ажлуудаа хангаад байна. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц, газрын тосны үйлдвэр, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, ТЭЦ-4-ийн өргөтгөл зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж дэмжиж ажиллахаар төлөвлөж байна. 

Report.mn

МУХБ  үйл ажиллагаагаа өргөжүүлж, тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх “Ди Би Эм Лизинг” ХХК, хөрөнгө оруулалтын сан байгуулах зорилготой “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-иудыг байгуулж, үндэсний хэмжээнд зохион байгуулагдах “Атрын-III аян”-ны хүрээнд “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж Оросын Холбооны Улсын Эксим банкнаас 3-5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10.0 сая ам.долларын зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар нийт 131 ААН, иргэнд 282 ширхэг техник, тоног төхөөрөмжийг дамжуулах түрээсээр олгоод байна. 
2016 оны эцсийн байдлаар 191.7тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байсан тус банкыг шинэ удирдлагын баг авч ажиллуулснаар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 42.51 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
7919