1. Салбартаа үнэн голоосоо, бусдыг дагуулахуйц хэмжээнд дуртай байх
Энтрепренер байна гэдэг тийм ч сайхан юм биш. Маш олон саадтай тулгарна. Сэтгэлийн хатгүйгээр чи амжилт олохгүй. Starbucks-н Ховард Шүлц анхны зээлээ бүтээх гэж 300 удаа банкнууд, хөрөнгө оруулагчдаас татгалзсан хариу сонсож байсан байдаг.
2. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах чадвар
3. Бусдаас илт давуу, салбарын гүн мэдлэг
Саяхан IPO зарлаад байгаа Trupation компанийн CEO гэрийн тэжээвэр амьтны даатгалын талаар 16 настайгаа л судалсаар иржээ. Өдгөө олон томоохон өрсөлдөгчдөө дийлж, Америкийн хамгийн анхны ашигтай ажиллагаатай гэрийн тэжээвэр амьтны даатгалын компанийг босгосон нь тохиолдлын хэрэг биш юм.
4. Жинхэнэ оддыг ажилд авдаг байх
5. Дата-нд үндэслэж шийдвэр гаргадаг байх
6. Өөртөө арчаатай, хувьсах чадвартай байх
7. Алсын хараа сайтай байхынхаа хажуугаар нарийн жижиг зүйлд ч анхаарлаа хандуулж чаддаг байх.
Нэлээд олон тооны CEO нар хөрөнгө оруулалт хайхдаа хэрхэн тэрбум долларын ашигтай ажиллах “алсын хараат” төлөвлөгөөгөө ярьж явдаг. Гэтэл нарийн жижиг зүйлс дээр хангалттай анхаарч чадаагүйгээсээ болж тэд эцэстээ саяыг ч хийж чадалгүй хоцордог.
8. Итгэмээргүй хурдан ажилладаг байх
Zulily-гийн Дарелл Кевенс гэж CEO байна. Тэр “Zulily Time” концепцоо бодож олсон даруйдаа 46,000 метр кв агуулах, үйлчилгээний төвийн байгууламжаа 10 долоо хоногийн дотор л барьсан юм. Энэ хэмжээний барилга дор хаяж хэдэн сар болж байж босдог. Энэ амжилттай алхмын нэг чухал зүйл нь цаг үеэ мэдэрч, ажилдаа бүх хүчээ дайчилсны үр дүн юм.
9. Гайхалтай харилцааны чадвартай байх
10. Ажилчид, хамтрагчид даа үнэ цэнийг бий болгохыг бүхнээс чухалчилдаг байх.
CEO нар компанийн нийтлэг ашиг сонирхлын төлөө заримдаа ухралт хийж, санаагаа эргэж хардаг байх хэрэгтэй.