Хүн бүр хөдөлгөөний дутагдалд орох болсон энэ үед оюутан залуучууд охид эмэгтэйчүүд гэлтгүй бүгд л фитнесс явах болсон билээ. Бид энэ удаад фитнесст явахаар төлөвлөж буй болон явж байгаа уншигчиддаа зориулан фитнессийн тухай та бидний тэр бүр мэддэггүй 10 баримтыг бэлтгэн хүргэж байна.
1. Тамхи татахаа больчихвол 2 дахин тэвчээртэй болно
Америкт явуулсан судалгааны дүн ингэж гарчээ. Тамхинаас гарах эхний үе шат хүнд байдаг тул спортоор хичээлэх хэрэгтэй.
2. Биеийн хүчний дасгал хийхийн өмнө порно кино үзвэл хүч чадал чинь нэмэгдэнэ
Дасгалаа эхлэхийн өмнөхөн аль нэг порносайт руу орж хэдэн минут зарцуулбал ашигтайг аятайхантай хослууллаа гэсэн үг. Төмөр өргөхийн өмнө 4 минут порно үзэхэд цусан дахь тестостероны хэмжээ нэмэгдэж илүү хүчтэй болгодгийг саяхны судалгаа харуулжээ.
3. Хоолоо сойх нь хавдартай тэмцэхэд тусалдаг
Тодорхой хугацаанд мацаг барих нь сайн. Хоол сойх нь хавдрын эсэд ургах боломж өгдөггүй байна. Ингэж гаднаа ч сайхан, дотроо ч эрүүл байж болох нь.
4. Хөгжим сонсонгоо дасгал хийвэл үр дүн нь 15% нэмэгдэнэ
Ямар ч гүйгч чамд ингэж хэлнэ, гэхдээ л үүний шинжлэх ухааны үндэслэлтэй болохыг саяхан баталсан юм. Гүйж байхдаа чихэндээ хөгжимтэй бол аль хирийн зайг туулсан, одоо хэдий хир үлдээд байгааг бодох завгүй болж гүйлт хурдан, зугаатай өнгөрнө. Спортын танхимд ч ялгаагүй чихэвч авч орох хэрэгтэй шүү.
5. Хоол жирийн хоолтой л адил таргалуулдаг
Канадад хийсэн судалгаагаар ширхэгийн хоол метаболизмыг хөөж тураадаг гэсэн яриа худал болохыг баталжээ. Тийм болохоор хоолоо тохируулж хөдөлгөөнөө нэм!
6. Нэг удаа хооллоход 100-аас илүү грамм уураг биед шингэнэ
1 удаагийн хооллолт 20-30 грамм уураг өгдөг нь худал болохыг америкчууд нотолсон байна. Анхааралтай байгаарай!
7. Эхлээд кардио, дараа нь хүчний дасгалаа хий
Ямар дарааллаар хийхээ сайн тогтоогоорой. Хагас цаг хөнгөн кардио, дараа нь хүчний дасгал – ингэвэл тестостероны хэмжээ нэмэгдэнэ. Урвуугаар хийвэл үр дүн төдийлөн сайн гарахгүй.
8. Сунгалтын дасгал хүндийн өргөлтийг эрчимжүүлдэг
Сунгалт нь хүндийг өргөлтийг эрчимжүүлдэг ажээ. Толгойд ирсэн цус тархины үйл ажиллагааг идэвхжүүлж ингэснээр тархи булчингийн ажиллагааг илүү сайн удирддаг байна.
9. Архи тестостероны түвшинг 6,8 % бууруулдаг байна
Өдөрт 30-40 грамм уухад л тестостероны хэмжээ 6,8 % буурдаг гэнэ. Тэгвэл 100 татахад..., шил архи уухад...?
10. Хоосон ходоодтой дасгал хийвэл булчинд уураг ихээр задарна
Өлсгөлөн үедээ дасгал хийвэл булчин хөөж, толгой эргэж үхнэ гэж ярьцгаадаг. Үүн шиг худал зүйл байхгүй. Бэлтгэлийн өмнө юм идэхгүй байвал дараа нь хүч чадал хурдан сэргэдэг. Өглөө өлөн гүйдэг хүмүүс хоосон ходоодтой гүйхэд хичнээн хөнгөн байдгийг нотолж чадна.