Монгол улсын зээлжих зэрэглэлийг эерэг хэмээн үнэлжээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг эерэг хэмээн үнэлжээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын зэрэглэл тогтоогч Фитч, Мүүдиз агентлагуудаас тогтоожээ.

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В-” хэвээр, төлөвийг “тогтвортой”-оос “эерэг” болгон сайжруулж үнэллээ. Зээлхих зэрэглэлийн төлөв нь зэрэглэлийн цаашдын хандлагыг илтгэдэг бөгөөд “эерэг” төлөв нь зэрэглэл сайжрах боломжтойг илтгэж байна.

Мөн Мүүдиз агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “тогтвортой” хэмээн үнэлжээ. Тус агентлаг Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн дунд, урт хугацааны өсөлтийг хангаж, гадаад зах зээл, олон улсын байгууллагуудаас тогтвортой санхүүжилт татан, эдийн засгийн болон төсвийн бодлогод туссан зорилтуудад амжилттай хүрсэн тохиолдолд зээлжих зэрэглэлийг цаашид сайжруулах боломжтой хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
8144