2025 он гэхэд элэгний С вирүсийг үндсээр нь устгах зорилтыг тавин ажиллаж байна

Элэгний С вирүсийн өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх эгнээнд жагсаж яваа манай улс ард түмнээ уг өвчлөлөөс ангижруулах, ажлыг өнгөрсөн онд хийж чадсан билээ. Засгийн газар Эрүүл мэнд, спортын яамны үе үеийн сайд нарын ажлын үр дүнд өнөөдөр С вирүсийг бүрэн эмчлэх “Харвони” эмийг Монголд оруулж ирсэн явдал юм.

Тодруулбал, элэгний С вирусыг эмчлэх эм өнгөрсөн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орж ирэн 12 сарын 28-ны өдрөөс эхний ээлжинд эмчилгээнд хамрагдах иргэдээ сонгон Эмийн сангуудаар зарж худалдаалж эхэлсэн бөгөөд олон мянган иргэн уг эмийг курсээр нь ууж үр дүнгийн нь үзжээ.

Монголын хүн амын 4/1 хүн тутам нь элэгний С, В вирүсээрээ өвчилж, 15 хувь халдварт вирүсийг тээж явдаг гэсэн судалгаа байдаг. Бүр нарийвчилбал, Монголын хүн амын 15 хувь нь С вирустэй, 10 хувь нь В вирустэй гэж үзэж байгаа. Тэгэхээр нийт 25 хувьд нь элэгний В, С вирустэй гэсэн үг юм.

Тэгвэл олон жил С вирүсийн халдварыг тээж, сэтгэлийн зовлонтой яваа олон мянган өвчтөний сэтгэлд гэрэл татуулж нүдэнд оч асаасан нэгэн зүйл бол яах аргагүй АНУ-аас оруулж ирсэн “Харвони” эм байлаа. Тодруулбал, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн санаачлага мөн салбарын сайд болон албан тушаалтнуудын идэвх зүтгэлээр элэгний С вирүсийн эсрэг эмчилгээний эмийг Монголдоо оруулж ирсэн нь эрүүл мэндийн салбарт гарсан том ахиц байлаа. Гэхдээ энэ эмийг оруулж ирэх ажил тийм ч дардан байгаагүй гэж хэлж болно. Олны хэл ам дагуулж сайн зүйлийг дагасан саар үйлдэл олон байсан. Харин Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн яам анхаарлаа сайн хандуулан ажилласаны үндсэнд элэгний С вирүстэй 6000 гаруй иргэнийг эмчилж эдгээжээ. Уг эмийг дөрвөн сар тасралтгүй уугаад вирүсээ бүрэн устгасан гэх олон хүнтэй таарч байв. Тэдний ярьж буйгаар гаж нөлөө байхгүй, үнэ өртгийн хувьд ч боломжийн, хамгийн гол С вирүсийг бүрэн устгаж эрүүл болгож байгаа нь сайхан хэрэг юм. Тиймээс цаашид олон иргэн аюулт өвчнөөс салж ангижрна гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгасан юм. Наад зах нь эдийн засгийн хямралтай энэ үед ч боломжийн үнэтэй юм.

Түүнээс гадна С вирүсээ устгуулахаад гадаад улсыг ихээр зорьдог. Тэгвэл одоо энэ “Харвони” эмийн сургаар эх орондоо ирсэн иргэдийн тоо ч нэмэгдсэн талаар эмч мэргэжилтнүүд ярьж байна. Үнэндээ энэ эмийг оруулж ирэхээс өмнө өнөөдрийг хүртэл С вирүсийг эмчлэх устгах эм тариа байсангүй.

Өнөөдрийн байдлаар уг эмийг авч уусан 6000 гаруй өвчтөн 130 гаруй эмчийн хяналт дор эмээ ууж, эрүүл саруул болгосон алтан гартай эмч нартаа баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлж “Эдгэрсэн сэтгэл” талархлын арга хэмжээг өчигдөр зохион байгуулав. Өвчиндөө шаналж явсан олон хүнийг эрүүл болгоно гэдэг том гавьяа юм. Мөн түүнчлэн элэгний өвчлөл, хатуурал халдвараас өөрийгөө урьдчилан сэргийлж чадсан юм.

Монголын Элэгний эмгэг судлалын холбоо, Ази, Номхон далайн элэг судлалын холбоо хамтран “Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон улсын онол практикийн хурлыг 2012 онд Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулсан. Тэгвэл тус холбооны дэд тэргүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор О.Баатархүү “Ирэх 2017 оны зургадугаар сарын 06-наас 18-ны хооронд Улаанбаатарт Ази номхон далай орны элэг судлалын холбооны “Элэгний С вирүс буюу хавсарсан халдвар” сэдэвт хурлыг зохион байгуулах эрхийг авч ажиллаж байна.

Монгол Улс элэгний С вирүсийн халдвараараа дэлхийд дээгүүр жагсаж яваа. Тиймээс Монголын элэг судлалын холбоо, “элэгний” гэх тодотголтой мэргэшсэн эмч нар 2025 он гэхэд С вирүсийг үндсээр нь бүрэн устгах орны тоонд орох зорилтыг тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар “Харвони” эмээр вирүсийн халдвартай 6000 гаруй иргэнийг эмчилж эдгээсэн гэх судалгаа байна. Эмчилгээний үр дүн 95 хувиас дээш бөгөөд 9 дүүрэг 21 аймгийг хамран ажиллаж чадсан.

“Харвони” эмийн үндсэн үнийг бууруулж хөнгөлттэй үнээр оруулж ирэхийн тулд Эрүүл мэндийн яам болон элэг судлалын холбоо бусад мэргэжлийн холбоод ихэд идэвх санаачлагатай ажилласаны хүчинд өнөөдөр АНУ-д 94 мянган ам.доллараар зарагдаж байгаа эмийг Монголдоо 900 ам.доллараар оруулж ирсэн гавьяатай.

Тиймээс цаашдаа вирүстэй хүмүүс маань бүрэн эдгэрэх, С вирүсгүй Монгол Улс болох зорилтыг тавин ажиллаж байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
825