Шүд гэнэт өвдвөл яах вэ ?

Arslan.mn

Онгоцоор нисч, галт тэргээр аялж, зугаалганд явж байх үед шүд гэнэт өвдөхийг алийг тэр гэх вэ. Хот суурин газарт бол шүдний эмнэлэгт очиж ганц хоёр өрөмдүүлээд эсвэл суга тауулаад, асуудлыг шийдчихнэ. Харин эмнэлэгт очих боломжгүй бол яах вэ?

                Юуны өмнө анальгин, амидопирин гэх мэт өвчин намдаагч эмийг уувал зохино. Ийм эм байхгүй бол тал аспирин уу. Шүд өвдөхөд хүргэдэг хамгийн түгээмэл шалтгаан нь шүд хортхойтох. Тиймээс хоол идсэнийхээ дараа амаа сайтар зайлж хоолны үлдэгдлээ цэвэрлэх хэрэгтэй. Шүдний өвчин намдаах тусгай шингэн байгаа бол бага зэргийг хөвөнд шингээгээд шүдний цоорхойд хий. Тэгээд эм шингээсэн хөвөнгөө 10 минут тутамд соль.

                Жижиг халбаганы ½ -ээр хүнсний содыг стакан усанд найруулаад 15-20 минут тутамд амаа зайлна. Сод байхгүй бол давс эсвэл үл ялиг ягаан өнгөтэй марганцын уусмалыг ашиглаж болно. Бүр аргаа барсан үед үнэртэй ус , архи шингээсэн хөвөн зуухад илүүдэхгүй. Эдгээр аргуудын алийг нь ч ашиглаж болохгүй үед  цэгэн массаж хэрэглэ. Үүний тулд баруун талын шүд өвдөж байгаа бол зүүн гарын долоовор хуруу эрхий хуруу 2-ын дунд хэсэгт байрладаг цэг дээр 3-4 минут дарна. Зүүн талын шүд өвдвөл баруун гарын долоовор хурууны мөн адил цэг дээр дарна. Өвчин намдлаа гээд тайвширч болохгүй. Боломж гарсан даруйд шүдний эмчид заавал үзүүлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
1
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
8488