Эрүүл мэндийн мэдээллийн системийн талаар санал солилцлоо

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт-У-г хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Дэлхийн Банкны “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд хийгдэж буй Эрүүл мэндийн мэдээллийн системийн талаар ярилцаж, цаашид энэ тал дээр хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Мөн тус уулзалтаар ДЭМБ-ын 2018-2019 оны ажлын төлөвлөгөөний тухай хэлэлцэж, Су Нюунт-У-ийн зүгээс уг төлөвлөгөөгөө салбарын бодлогын түвшний ажилтай уялдуулан ажиллана гэдгээ илэрхийлэв.

             Уулзалтад ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
862