Дональд Трамп: АНУ-ын ЦАГААЧЛАЛЫН систем өмнө нь ГАЦААНД ороод байсан

 

           Arslan.mn

 Долоон нисдэг тэрэгтэйгээр Давост буусан АНУ-ын Ерөнхийлөгч хэлэх үгийнхээ эхэнд Америкийн эдийн засаг “олон жил зогсинго байсан”-ы эцэст 2017 онд ямар амжилт үзүүлсэн бэ гэдэгт гол анхаарлаа хандуулжээ. Түүний хэлснээр АНУ-д африк гаралтай америкчууд, латин америкчуудын дунд ажилгүйдэл түүхэн доод түвшиндээ хүрсэн, Трампыг сонгогдсоноос хойш тус улс 2,4 сая ажлын байр шинээр бий болгосон, мөн бага бизнесийн өөдрөг үзлийн индекс түүхэн дээд үзүүлэлтдээ хүрсэн гэнэ.

Татварыг бууруулснаар Америкийн өрхийн дундаж орлого 4000 ам.доллараар нэмэгдсэн гэж тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн АНУ Транс Номхон далайн түншлэлээс  2017 онд гарсан хэдий ч тус түншлэлийн гишүүн орнуудтай чөлөөт худалдааны тусдаа гэрээ байгуулахад дургүйцэх зүйл үгүй гэсэн байна.

Мөн тэрбээр олон усын аюулгүй байдлын санхүүжилтийн сэдвийг хөндөж, Сири, Иракт радикал алан хядагчтай тэмцэх, БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгоход олон улсын нийгэмлэг хүчээ дайчлан ажиллаж буй амжилтыг дурджээ.

“Манай цагаачлалын систем өмнө нь гацаанд ороод байсан” хэмээн Трамп мэдэгдээд АНУ-ын цагаачлалын одоогийн системийг чадварлаг цагаачдыг авах системээр солихыг хүсч байна. Америкийн төрийн тэргүүн Давост хүрэлцэн ирсэн бүх улс орны удирдагчид бизнесийн аваргуудад хандан нэг санал гаргаснаар хэлэх үгээ дуусгасан юм. Тэрбээр “Эрх чөлөөтэй, тусгаар тогтносон үндэстнүүд нийтийн зорилго, нийтийн мөрөөдлийнхөө” нэрийн өмнөөс ажиллахад бид илүү хүчирхэг” хэмээн мэдэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
8920