Дэвид Бекхэм Миами хотод лиг байгуулах эрхээ авчээ

Хөл бөмбөгчин, бизнесмэн, загвар өмсөгч гээд олон тодотголтой Дэвид Бекхэм АНУ-ын Үндэсний Хөл бөмбөгийн лигийг Флорида мужийн Миами хотод байгуулах франчайз эрхээ авчээ. Ингэсээр АНУ-ын Үндэсний хөл бөмбөгийн  нийгэмлэгийн 25 дахь франчайзын эзэн болж байна. Одоогоор лигийн цэнгэлдэхийг хаана барих болоод багт ямар гишүүд тоглох, тэдний үндсэн өнгө, нэршил юу байх нь тодорхойгүй байгаа ч цэнгэлдэх дор хаяж 25 мянган хүний суудалтай байхаар төлөвлөж буйгаа хэлжээ.

Дэвид Бекхэм эрхээ авах үедээ “Үндэсний шигшээ багийн салбарын Миамид байгуулах боломжтой болсондоо үнэхээр баяртай байна. Бид өндөр чанартай элит лиг байгуулах болно” хэмээн өгүүлжээ.

Англи гаралтай тамирчин Дэвид Бекхэм нь АНУ-д анх 2007 онд Лас Вегас хотын Галакси нийгэмлэгт гэрээ байгуулан ажиллаж байжээ. Тэрээр Миами хотод лиг байгуулах хүсэлтээ 2014 онд илэрхийлж байсан бөгөөд ийнхүү 4 жилийн дараа эрхээ  аваад буй аж. Лигийн санхүүжилтийг  АНУ, Кубийн бизнесмэн ах дүүс болох Жорж, Жозеф Мас, “Спринт” Корпорацийн захирал, найруулагч Саймон Фуллер, Японы SoftBank-ийн үүсгэн байгуулагч, Масачи Сон нар дэмжих ажиллах болжээ.

Эх сурвалж: Skysport

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
8996