ХБНГУ-ын иргэн Клаус Шмидт Корситтог “Найрамдал” медалиар шагнав

Report.mn image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Клаус Шмидт Корситтог “Найрамдал” медалиар шагнав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр гардуулан өглөө.

Клаус Шмидт Корситтог “Найрамдал” медалиар шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол орны ойн салбарын менежментийг боловсронгуй болгох, байгаль орчинг хамгаалахад оруулсан хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Биологийн олон янз байдал” хөтөлбөрийн захирал Клаус Шмидт Корситтог Найрамдал медалиар шагнасугай” гэсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
9