Шинэ жилээр 4 метр өндөр “Өвлийн өвгөн” бүтээнэ

Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалын баталсан төлөвлөгөөний дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажил хангагдаж байна. Үүнд, Амарын талбайн нэмэлт гэрлэн чимэглэл, гэрэлтүүлгийн ажлыг “Анд энерги” компани, тохижилтыг Зураачдын холбоо хийхээр болжээ.

Энэ жил талбайн тохижилтыг мөсөн хотхоноор бус удаан жилийн эдэлгээтэй баримал хийхээр болсон байна. Тухайлбал, 4 метрийн өндөр өвлийн өвгөн, цасан охин болон цаа бугатай чарга зэргийг төмөр карказаар зангидаж хийх аж. Энэ нь шинэ жилийн баярт зориулсан төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад чиглэгдэж байгаа гэж  Орхон аймгийн Урчуудын холбооны тэргүүн Д.Батбилэг ярилаа.

Өмнөх жилүүдэд зөвхөн мөсөн хотхонд олон сая төгрөг зарцуулдаг байсан. Харин үдшийн цэнгүүний цахилгаан хангамжийг “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, гэрэлтүүлгийг “Эрдэнэт Ус” компани хариуцахаар болжээ. Дашрамд дурдахад, 12 дугаар сарын 20, 27-ны өдөр ресторан, баар, кафед архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх түр зөвшөөрөл олгох Засаг даргын захирамж гарсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
905