Анжелина Жоли өөрийн охидын хамтаар Иордан дахь дүрвэгсдийн хуаранд зочилжээ

Холливүүдийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг Анжелина Жоли өөрийн охидын хамтаар Иордан дахь дүрвэгсдийн хуаранд хүмүүнлэгийн ажлаар зочилсон байна. Тодруулбал, тэрээр өөрийн охин Захар болон Шайло нарын хамтаар Иорданы Затаара гэж нэрлэгддэг дүрвэгсдийн хуаранд очиж нөхцөл байдалтай танилцаж, зарим шийдвэрлэх асуудлын талаар холбогдох хүмүүстэй уулзалт хийжээ.

Анжелина Жоли тус дүрвэгсдийн хуаранд зэвсэгт мөргөлдөөний улмаас төрж өссөн нутаг, хотоо орхин гарсан Сирийн дүрвэгсэдтэй уулзаж сэтгэгдлийг хуваалцсан байна. Түүний охин болох Шайлогийн хувьд дүрвэгсдийн хуаранд очиж байгаа 3 дахь тохиолдол бол харин Захарагийн хувьд анхны удаагийнх байжээ.

Өдгөө 42 настай жүжигчин дүрвэгсдийн хуаранд хорогдож байгаа иргэдэд хандан сэтгэлийн их тэвчээртэй байхыг уриалаад, удахгүй дүрвэгсдийн асуудлыг шийдэгдэнэ гэдэгт итгэхийг зөвлөж, улс орны иргэн бүр энэ үйл ажиллагаанд гар бие сэтгэлээрээ оролцон өөрсдийн хүчээ зориулах болно гэж хэлсэн байна. Тэрээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөгчдийг тус газар биечлэн ирж нөхцөл байдалтай нүдээрээ тулж, асуудалд үндэс суурьтай, нухацтай хандуулах тал дээр уриална гэдгээ илэрхийлжээ.







Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
9103