Английн премьер лигийн 25 дугаар тойргийн эхний тоглолтууд явагдлаа. Өмнөх тойрогт Ливерпүүлийг хожоод байсан Суонси сити энэ удаа Арсеналтай тулж 3:1-ээр хожиж шуугиан тарив. Тоглолтын эхний гоолыг 33 дахь минутанд Начо Монреал оруулсан бол үүнээс нэг минутын дараа Суонси ситигээс Самуэл Рэемонд Клукас гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Харин шийдвэрлэх хоёрдугаар үеийн 61 дэх минутанд Жордан Аяу гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан бол Самуэл Рэемонд Клукас хоёр дахь гоолоо 86 дахь хоромд оруулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулжээ. Ингэснээр Соунси сити 23 дахь оноогоо авч 17 дугаар байрт дэвшлээ.
Мөн энэ Ливерпүүл Хадесфелдтауны талбайд зочилж 3:0-ээр ялалт байгуулжээ. Улаануудаас Эмре Жан, Роберто Фирмино, Мухамед Сала нар гоол оруулсан байна. Одоогоор Юрген Клоппын баг 50 оноотой дөрөвдүгээрт бичигдэж байна.
Эх сурвалж: Sportlife