Бар жилтнүүд ажлын амжилтаа ахиулахын хэрээр бусадтай зөрчилдөнө

Бар жилтнүүд ажлын амжилтаа ахиулахын хэрээр бусадтай зөрчилдөнө

Нохой жил “Бар”-уудад ажил мэргэжил, эд баялаг, амжилт авчирна. Жилийн дийлэнх хугацаанд аз таныг ивээх болно. Харин таны амжилтдаа ханасан сэтгэл хөдлөл гэр бүл, хамт олонтойгоо зөрчилдөхийг анхаарна уу. Таны амжилтыг дагасан хорон санаатнууд ч төрөн гарна. Хэрвээ хэн нэгэнтэй маргаан үүсгэж шүүхэд хандвал та түүнийг ялах болно. Гэхдээ та хангалттай, үндэслэлтэй нотлох баримт олохын тулд их цаг зарцуулах хэрэгтэй. Бизнес эрхлэгчид ажилдаа цаг зав, эрч хүчээ төвлөрүүлнэ. Эргэн тойрондоо нэр хүндээ эрс өргөнө. Морь жилтэнтэй хамтарч ажиллавал илүү амжилтад хүрнэ.

МӨНГӨ САНХҮҮ

2018 он танд эд баялагтай болох, цалин хөлсөө нэмэгдүүлэх замаар хөрөнгөжих боломжийг өгч байна. Таны амжилтдаа урамшсан байдал нь жилийн туршид орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх болно. Хэрэв та албан ажил эрхэлдэг бол танай компанийн хамгийн амжилтаа ахиулсан, давуу талаа харуулж чадна. Хэрэв та бизнес эрхэлдэг бол бизнесээ өргөжүүлэхэд яарах хэрэггүй, үгүй бол их хэмжээний хөрөнгө оруулалтыг алдаж болзошгүй. Олсон хөрөнгө мөнгөө зарцуулахаас илүү хадгалахыг зөвлөж байна. Хамтарсан бизнест хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий. Хувийн шийдвэрээс шалтгаалсан санхүүгийн эрсдэл буйг анзаараарай.

АЖИЛ АЛБА

“Бага ярьж, их хөдөл” гэдэг зарчим танд үйлчлэх болно. Ингэснээр шинэ ур чадварт суралцан, таны байр суурьт эрс өөрчлөлт орно. Мэргэжлээрээ ажилладаг хүмүүст өсөж дэвших боломж байна. Та ажилдаа амжилт гаргахын тулд, зах зээлээ тэлэхийн тулд сүүлийн үеийн сувгийг өргөн ашиглах болох нь. Ингэснээр үр ашгаа өмнөх жилийнхээс хоёр дахин үржүүлэх таатай нөхцөл бүрдэнэ. Хэн нэгний тусламжтайгаар нийгмийн хүрээлэлд нэр хүндээ өсгөж байр суурьтаа ашиглахад таатай. Ажил, албан тушаалтай холбоотой гэрээний заалтуудыг нарийвчлан судлаагүйгээс үүдэлтэй маргаан гарч болзошгүй. Бизнес эрхлэгчид салбартаа тэргүүлэгч болж чадна.

ХАЙР СЭТГЭЛ

Таны өсөн дэвжих ажлын амжилт хүмүүст хайраа хангалттай зарцуулах завдал өгөхгүй нь. Тиймээс зарим үед ганцаардана. Харин та хайрынхаа эсрэг талд гарч хардалт, нууц хайх зэргээс та гуравдагчид сэтгэл татагдаж хэрүүл маргаан үүсгэх магадлалтайг анхаар. Асуудал үүсвэл удирдлагаасаа тусламж хүсч хайраа хэвийн болгоход цаг гаргана. Ганц бие эрчүүд ирээдүйн ханиа сонгоход тохиромжтой жил. Тэр нь Морь жилтэй бол бүр ч тохиромжтой. Харин бүсгүйчүүд хайраас илүү цалин орлогоос олох сэтгэл ханамжинд “богтлуулна”. Түүнийгээ дагаад санхүүгийн хамтрагчтайгаа хайрын холбоо үүсгэх нигууртай.

ЭРҮҮЛ МЭНД

Ерөнхийдөө эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэхгүй ч та бусдад итгээгүйгээс сэтгэлийн зовиуртай байх болно. Харин ахмад настнууд нь эрүүл мэнд, аюулгүй байдалдаа гол анхаарлаа хандуулах хэрэпгэй. Та жилийн турш идэвхтэй, шаргуу ажилласныхаа ачаар хөрөнгө мөнгө их хуримтлуулах боловч эрүүл мэнддээ анхаарч, ажил амралтын цагаа зөв зохицуулахгүй бол эрүүл мэндэд асуудал үүснэ. Тиймээс байгальд амрах, аялах зэргээр өөртөө цаг зарцуулвал тэндээс эрч хүч, итгэлийг олж авна. Ажлын ачааллаас шалтгаалан нойргүйдэлд өртөж болзошгүй тул сунгалтын дасгал хийх эсвэл хөгжим сонсож тайвшираарай. Мөн мэдрэл, хоол боловсруулах системийн эмгэгээс болж зовж шаналж болно. Амжилт дагасан муу ёрын давтамжийг таслахын тулд цусаа өгөхийг хичээ. Өдөр тутмын амьдралдаа та илүү их ногоо, жимс жимсгэнэ идэх хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
9254