Герман улсын цахилгаан холбооны зохицуулах газраас эцэг эхчүүдэд хандан “Миний найз Каяла” нэртэй хүүхэлдэйгээр хүүхдээ тоглуулахыг зогсоох юм уу микрофоныг нь салгах арга хэмжээ авахыг анхааруулжээ. Энэхүү тоглоом нь интернэтэд холбогдон асуултад хариулах үйлдлийн сестемтэй. Тиймээс гэр бүлийн дотоод асуудлыг тагнаж, мэдээлэл дамжуулах аюултай байж болзошгүй хэмээн үзсэн байна.
Германы хуулиар нүдгээс далд камер болон микрофон суурилуулсан, интернэтэд холбогддог төхөөрөмжийг хууль бус хэмээн үздэг байна. Асуудал дагуулаад буй хүүхэлдэйг Английн “Vivid” тоглоомын компани гадаадад нийлүүлдэг ба уг компаниас “Бид хамаарах дүрэм журмыг үг дуугүй багах бөгөөд энэ асуудлыг шийдэхийн тулд Герман түншүүдтэйгээ хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн байна.