Та бидний мэддэггүй гадил жимсний 10 АШИГ ТУС

Report.mn

Гадил бол “амттай” бөгөөд “ашиг тустай” гэсэн шинж чанарыг зэрэг цогцлоож чадсан цөөн хүнсний нэг. Гадилд агуулагддаг амин дэм, бодис бүр нь бие организмд тустай. Ингээд та бүхэнд гадил жимсийг боловсорч гүйцсэн байдлаас нь хамааран юунд илүү ашиг тустай болох талаар хүргэе.

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх

Гадилд хорт хавдраас урьдчилан сэргийлэх чадвартай тусгай уураг агуулагддаг. Энэхүү уураг нь сайтар боловсорч гүйцсэн гадилд илүү ихээр агуулагддаг тул хальс нь хар толбо суусан, эсвэл бүхэлдээ харласан гадил идэхийг зөвлөж байна.

Булчин чангарах, шөрмөс татахыг зогсоох

Бие организмд эрдэст бодис дутагдсанаас хөлийн шөрмөс үе үе татдаг. Хөлийн шөрмөс татдаг бол сайтар боловсорч гүйцсэн гадил хэрэглэж байгаарай. Кали, магнигаар баялаг энэхүү жимсийг мэргэжлийн тамирчид хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг байна.

Бөөрний өвчнөөс сэргийлэх

Гадилд кали ихээр агуулагддаг тул бөөрний чулуу үүсэхээс сэргийлдэг байна. Сайн боловсорч гүйцсэн гадилыг тогтмол хэрэглэдэг бол бөөрний чулуу үүсэх эрсдэлийг 40 хувиар бууруулдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Зүрхний үйл ажиллагааг сайжруулах

Калигаар баялаг энэхүү жимс нь өндөр даралттай, зүрх судасны өвчтэй хүмүүст ч тун сайн гэнэ. Өдөрт 1.3 грамм калийг хоол хүнсээрээ авч чадвал зүрхний өвчин тусах эрсдэлийг 26 хувиар бууруулдаг. Харин 1.3 грамм калийг авахын тулд хүн жингээсээ хамаарч өдөрт 2-3 гадил жимс идэж байх хэрэгтэй юм байна.

Судас цэвэрлэх

Өөх тосыг хэт их хэмжээгээр хэрэглэх нь цусан дахь холеристины хэмжээг нэмэгдүүлж, зүрх судасны өвчин үүсэх гол шалтгаан болдог. Харин гадил жимсэнд агуулагддаг фитостерол нь цусан дахь холеристины хэмжээг бууруулдаг байна.

Ходоодны үйл ажиллагааг сайжруулах

Гадил жимс нь ходоодны шархтай хүмүүст хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь гадилд ходоодны өнгөр тогтож, ходоодны ханын салст бүрхүүлийг үүсгэдэг бодис агуулагддаг байна.

Эрч хүчийг сэргээх

Гадил нь амин дэм болон эрдэст бодисоор баялаг тул эрч хүчийг богино хугацаанд сэргээж чаддаг. Энгийн нүүрс ус нь биед богино хугацаанд шингэж, энерги болж хувирдаг байна.

Сэтгэл санаа өөдрөг байх

Гадилд аз жаргалын даавар болох дофамин агуулагддаг. Мөн амин дэм В ихээр байдаг нь сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг байна.

Чихрийн шижинтэй хүнд хэрэглэхэд тохиромжтой

Гадил жимсэнд 2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүст ашиг тустай резистент төрлийн цардуул агуулагддаг байна. Энэхүү цардуул нь гүйцэж боловсроогүй, хальс нь ногооноороо байгаа гадилд илүү их байдаг. Харьцуулж үзвэл, гүйцэд боловсроогүй, ногоон гадилд резистент цардуул дунджаар 12.5 грамм байдаг бол сайтар боловсорч гүйцсэн гадилд цардуулын хэмжээ дунджаар 5 грамм агуулагддаг.

Биеийн галбир сайжруулах

Резистент төрлийн цардуул нь биед өөхөн давхарга үүсэхээс сэргийлдэг тул жин хасах үед ногоон гадил жимс хэрэглэхийг зөвлөж байна. Өдөрт дунджаар 10 грамм резистент төрлийн цардуул хэрэглэхийг зөвлөдөг нь нэг ширхэг ногоон гадилд агуулагдах хэмжээ юм. Мэдээж ногоон гадил идэхийн хажуугаар идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хоолны дэглэм баримтлах нь жин хасахад илүү үр дүнтэй байх болно шүү.

Эх сурвалж: tusgalt.co
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
927