Тасалгааны температурт 30 минут хадгалсан хоолонд нян ихээр үрждэг

Arslan.mn

Хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хэрэгжүүлэхээс гадна хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох
  •  Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба хоёроос доош цаг хадгалах
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө, бие зассаны дараа гараа угаах
  • Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх
  • Хоол, хүнсийг чанахдаа хамгийн гүн хэсэгт +90 хэмээс багагүй, 30 минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглэх нь зүйтэй.

Тасалгааны температур нь бичил биетэн үржих таатай нөхцөл болдог тул хоол хүнсийг тасалгааны хэмд хадгалахгүй байх хэрэгтэй. Учир нь бэлэн болгосон хоолонд 30 минутаас нэг цагийн дараа нян үржиж эхэлдэг байна.

Түүнчлэн хүнс хадгалах аюултай хэмийн бүс бол 4-60 хэм бөгөөд энэ хязгаарын гадна хадгалсан хүнсэнд бактерын үржих чадвар буурдаг аж.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
9401