МУИС-ИЙН ОУХНУС-ийн 25 жилийн ой тохиож байна

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр МУИС-ийн олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн 25 жилийн ойн баярын хурлын арга хэмжээнд оролцлоо. Тэрбээр тус сургуулийн ууган төгсөгсдийн нэг юм. Баярын хуралд тус сургуулийн төгсөн гарсан эрдэмтэн докторууд, одоо суралцаж байгаа суралцагчид, багш сурган хүмүүжүүлэгчид сургуулийнхаа ойн баярт хүрэлцэн иржээ.  

МУИС-ийн олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль 1991 онд ОУХДС-ийг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Түүхэн замналаа эхлүүлснээс хойш Олон улсын харилцааны тэнхимийг ОУХДС, Гадаад хэлний тэнхимүүдийн  ГХСС болгон хоёр хувааж бүтцийн өөрчлөлт хийсэн байна. ОУХНУС  нь 2005 онд шинэ байртай болсноор МУИС-ийн хэмжээнд сургалт явуулах нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан сургуулийн нэг болжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
956