Харвардын үнэгүй 7 онлайн сургалт

Arslan.mn

Харвардын их сургуулиас өөрсдийн боловсролын хүрээнд үнэгүй онлайн сургалтыг зарлажээ. Энэхүү онлайн сургалтуудыг үе үе зарлагддаг бөгөөд, математик, физик гэх мэтийн энгийн суурь сургалтууд биш юм. Та уг веб сайтад ороод богинохон хэмжээний анкет бөглөн, олон төрлийн нарийвчилсан сургалтад хамрагдах боломжтой. Хэрвээ танд биет баталгаа хэрэгтэй бол зарим курс нь сургалтын төгсгөлд 75$ - 150$ төлөөд сертификат авах боломжтой.

Хэрэв та өөрийгөө илүү өвөрмөц аргаар хөгжүүлэхийг хүсэж байгаа бол доорх хэд хэдэн сонирхолтой курст бүртгүүлж болох юм.

1. Шинжлэх ухаан ба хоол хийх урлаг

Харвардын судлаачид нь физик болон инженерийн үндсэн ажиллах зарчмыг гал тогоонд илүү амархан ойлгох боломжтой хэмээн үзэж байна. Тогоочийг хоол хийх явцад уг курс нь хоолны жор, найруулга болон хоол хийх техникийн цаана болж буй шинжлэх ухааныг тайлбарлана. Жишээ нь: Молекул үнэрт хэрхэн нөлөөлөх, хими физикийн үндсэн ажиллах зарчим нь хоол хийхэд илэрдэг тухай гэх мэт...

Энэ сургалт нь хоол хийх дуртай болон шинжлэх ухаанд хайртай хэн болгоны сонирхлыг татах нь дамжиггүй.

Вебсайт: http://online-learning.harvard.edu/course/science-and-cooking?offset=48


2. Неврологийн үндэс: Тархи

Уг курс нь дүрс бичлэг, анимешн, бичиг баримт болон гар урлал (DIY) -аар дамжуулж тархи гадаад ертөнцийг хэрхэн хүлээн авдагийг судлана. Суурь анатоми болон тархины бүрэлдэхүүн хэсгүүдийг судалснаар бидний 5 мэдрэхүй хэрхэн ажилладагийг мэдэх болно. Мөн сургалтын явцад анимешн контент түлхүү учир хүнд хэцүү уншлага хийнэ хэмээн санаа зовох шаардлаггүй.

Вебсайт: http://online-learning.harvard.edu/course/fundamentals-neuroscience-part-3-brain?offset=48


3. JuryX: Нийгмийн өөрчлөлтийг хэлэлцэх

Ямарваа нэг улс төрийн болон хуулийн асуудлыг логикийн дагуу тайван замаар шийдвэрлэх хамгийн тохиромжтой арга байдаг болов уу?...

Филиппин улс шүүхийн системийг хүлээн зөвшөөрдөггүй байх үед олон нийтийн санаа бодол ялангуяа насаа нууцалсан интернет хэрэглэгчдийн дунд энэ сэдвээр хэлэлцүүлэг явуулж байжээ...

Вебсайт: http://online-learning.harvard.edu/course/juryx-deliberations-social-change?sort_by=date_added&offset=96


4. Гэрэл зураг, дижитал арт

Зургаа дижитал хэлбэрээр бүтээхийг хүсдэг хэн болгоны хамгийн их сайшаал магтаалыг хүртсэн курс. Хэрэв та 10-15 цагийн курсийг 80% -с дээш оноотой төгсвөл сертификат авах эрхтэй болох бөгөөд, ижил 400,000 төгсөгчдийн нэг болно.

Вебсайт: https://alison.com/courses/Digital-Photography


5. 24 цагийн дотор эртний Грекийн түүхээр...

Эртний Грекийн түүх соёл, барилга байгууламж нь тухайн үеийнхээ хамгийн сор бүтээлүүд байсан билээ. 1000 гаруй жилийн өмнөх түүх рүү дахин зочилж Гомерийн Илиада ба Одиссей туульс, Платогийн филисофи, Сапфо болон Пиндарийн дуунуудтай танилцсанаар сурагчид утга зохиолын хүнлэг энэрэнгүйн чанар, нийгмийн харилцаанд гүйцэтгэх үүргийг ойлгоно.

Вебсайт: http://online-learning.harvard.edu/course/ancient-greek-hero-24-hours?offset=36


6. Дэлхийн соёл урлагийн сод бүтээлүүд

Номын хорхойтнуудад! Вольтэрийн "Жамаараа яваа ертөнц”, Гильгамешийн тухай яриа, Лу Сины тэмдэглэл болон 1001 шөнийн үлгэр...

Уг сургалтын зорилго нь өнөөгийн дэлхий дахинаа орооцолдсон соёлын зангилааг тайлахад оршино.

Вебсайт: http://online-learning.harvard.edu/course/masterpieces-world-literature-1?sort_by=date_added


7. Эмэгтэйчүүдийн ажиллагаа

Энэхүү сургалтыг Феминистүүд хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй. Америкийн эдийн засгийн түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж ирсэн үүргийн тухай 500,000 хуудас түүхийн материалыг судална гээд бод доо...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
9589