ПёнЧан 2018: Мартин Фуркад хоёр дахь алтан медалиа хүртлээ

Arslan.mn

Эрэгтэйчүүдийн биатлоны 15 км-ын  бөөн гараатай уралдаан ширүүн өрсөлдөөнтэй явагдаж фото финишээр ялагчийг тодруулахад Францын шилдэг тамирчин Мартин Фуркад энэ олимпиос хоёр дахь алтан медалиа зүүлээ.

Мөнгөн медалийг Германы залуу тамирчин Симон Шелпп 35.47.3-ын цагийн амжилтаар хүртсэн байна. Тэрээр дөрвөн жилийн өмнө Сочигийн олимпийн буухиа уралдааны төрөлд мөнгөн медаль хүртэж байсан билээ. 15 км-ын бөөн гараатй уралдааны хүрэл медалийн төлөө Германы Эрик Лессер, Бендикт Долл, Норвегийн Эмиль Хегл Свенсен нар ширүүн өрсөлдөж Свенсен түрүүлж барианд оржээ.

Норвеги тамирчин Ванкуверийн олимпоос хошой алт, нэг мөнгө  Сочигийн олимпоос хошой алтан медаль хүртэж байсан юм.

Эх сурвалж: Sportlife

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
9602