Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баянхошуу орчмын иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаа, “Нарантуул” ОУХ төв рүү үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусууд Монгол Улсын стандарт MNS 5012:2011 “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу насжилтаар хасагдсантай холбогдуулж тэдгээрийн орон зайг нөхөх зорилгоор Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт оруулах гэж байна.

Тодруулбал, “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл 2 км сунгаж, үйлчилгээг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд 10 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар зорчигчдод үйлчлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
961