“Банк орж мөнгө тушаана” гэдэг ХОЦРОГДСОН үг

Arslan.mn

Дэлхий нийтээрээ банкинд  дугаарлах,теллерт мөнгө тушаах хэв маягаас татгалзаад эхэлчихсэн. Манайхан байр, тог цахилгаан, кабель, интернет, гар утасны төлбөрөө төлөхийн тулд банк, үйлчилгээний салбаруудад дугаар авч зогсоод сурчихсан. Гэхдээ эдгээр ажлыг хөнгөвчилж гар утсандаа суулгасан банкны апликейшн, ажлынхаа компьютерээс интернетээр төлбөрөө шилжүүлчихдэг болоод удаж байгаа.  Гэтэл ихэнх хүмүүс “Интернетээр төлбөр төлөхөөр и-баримт өгдөггүй. Салбарт нь очих юм уу,банк орсон нь найдвартай” гэдэг. Нээрэн ч тэгдэг дээ. Гар утасны апликейшныг ашиглаад мобайлаар утасны төлбөр хийлээ гэхэд ямар нэгэн и-баримт ирдэггүй. Тийм болохоор и-баримт хэвлэж өгдгийг нь бодоод олон хүн банк, үйлчилгээний салбаруудыг зорьдог байх. Гэтэл мобайл банк, АТМ, интернетээр төлбөр хийхэд и-баримт таны цахим шуудан руу илгээдэг. Ингэхийн тулд үүрэн телефоны оператор, телевиз, интернетийн үйлчилгээний лавлах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний лавлах руу залгаад цаихм шуудангийхаа хаягийг бичүүлж,хэрэглэгчийн мэдээллээ баталгаажуулна. Үүний дараа мобайлбанк,АТМ, интернет зэргээр төлбөрөө төлөхөд и-баримт нь цахим шууданд тань хүрээд ирнэ. Жишээ нь, цахилгааны төлбөр, гар утасны төлбөрөө төлөх гэж банк, үйлчилгээний салбарт очиж дугаар авч цагаа гарздах шаардлага алга.  Лавлах руу утасдаад л цахим шуудангийнхаа хаягийг бүртгүүлчихэд и-баримт тань ирчихнэ. Хүн төрөлхтөн цагаа хэмнэж хялбарчилж, техник технологийн үр шимийг хүртэж байхад монголчууд “Банк орж мөнгө тушаана”, “Банк онгойхоор мөнгийг чинь шилчүүлчихье”, Банкинд оочерлоод зогсож байна” гэж хоцрогдсон, бүдүүлэг юм ярьж л явах. Олон улсын банк, санхүүгийн салбарт том өөрчлөлтүүд гарч теллер гэх мэргэжил үгүй болж эхэлж байгаа юм билээ шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
9654