“Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн 3 дахь удаагийн сургалт болж байна

БХБЯ, Жайкагийн төслийн баг болон Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хамтран "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны тогтолцоо" сэдэвт сургалт, семинарыг өнөөдөр Барилга хөгжлийн төвд зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 3 дахь удаагийн сургалт өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалт нь хот, суурин газрыг хөгжүүлэх үйл ажиллагаа, гэр хорооллын суурьшилын бүст тулгамдаж байгаа асуудлуудыг мэргэжлийн хүмүүстэй зөвшилцөж, тодорхой шийдлийг дэвшүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Улаанбаатар хот насжилт өндөр болсон барилгуудыг дахин барилгажуулах, гэр  хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудыг цаашид хэрхэн яаж үргэлжүүлэх, шинээр зохион байгуулах гэх мэт тулгамдсан олон ажлууд байна. Энэ тал дээр нийслэлээс Жайка олон улсын байгууллага, Азийн хөгжлийн банк болон гадна, дотны хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллаж байгаа. Бид гадны улсын туршлагаас суралцаж, өөрийн орны онцлогт тохирсон загварыг нутагшуулсан ажлын хийх ёстой.” гэсэн юм.

Сургалтанд нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг болох  20 гаруй газрын холбогдох мэргэжилтэн, албан хаагчид оролцож байна. Сургалтаар хот, суурин газрын дахин хөгжүүлэх үйл ажиллагааны тогтолцоо болон Улаанбаатар хотод хэрэгжиж буй хотыг дахин хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудлуудын талаарх ойлголтыг өгч, цаашдын чиг хандлага болон холбогдох хууль, дүрэм, журмын хэрэглээний талаар хэлэлцэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1481000854ANK_8039.JPG

1481000930ANK_8031.JPG1481000932ANK_7996.JPG1481000915ANK_8013.JPG1481000884ббб.jpg1481000875ANK_7974.JPG1481000872ANK_7979.JPG

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
968