Өнөөдөр Морин хуурын чуулга үнэ төлбөргүй тоглоно

Өнөөдөр Хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр Монгол Улсын морин хуурын чуулга нийслэлчүүддээ ээлжит тоглолтоороо бэлэг барих гэж байна. Тоглолт Манба дацан хийдэд өнөөдөр 12.00 цагт эхлэх бөгөөд үзэгчдээс төлбөр авахгүйгээрээ онцлог юм.

Монгол Улсын Морин хуурын чуулга жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд бүрэн бүрэлдэхүүнээрээ Манба Дацан хийдэд тоглон, Манла бурханд дуун өргөл өргөж, Манба Дацан хийдийн лам хуврагууд хурал ном уншин ард иргэдээ даатгадаг уламжлалтай. Энэхүү хүндэтгэлтэй үйл ажиллагаа энэ жил 18 дахь жилдээ болж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
9681