Дюссельдорфын “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ

Дюссельдорфын их дуулга зурган илэрцүүд

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр ХБНГУ-ын Дюссельдорф хотноо эхэлнэ.

Олон жил “Гран при” ангилалтай явж ирсэн уг тэмцээн энэ жилээс зэрэглэл ахин “Их дуулга” ангилалд багтах болсон юм.   

Тэмцээнд 71 орны 500 бөх зодоглоно. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болдбаатар, Б.Мягмардорж, 66 кг-д Д.Алтансүх, Б.Эрхэмбаяр, 73 кг-д гавьяат тамирчин Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 90 кг-д Г.Алтанбага, Э.Мөнхжаргал, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар хүч үзэх юм. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Хорлоо, Э.Гэрэлмаа, 52 кг-д Б.Хорлоодой, А.Цолмон, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, А.Бадамгарав, +78 кг-д Э.Гандиймаа нар зодоглохоор тэмцээн болох Дюсельдорфт очоод байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
9683