Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгээд ирлээ

Image may contain: 9 people, people standing and outdoor

Ахисан шатны боловсролын сургуулийн Гадаад хэлний сургалтын багийн ахлагч, цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал Бүгд Найрамдах Судан Улсын Засгийн газар болон зэвсэгт бүлэглэлийн хоорондох зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох зорилгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн VII тогтоолын дагуу 2007 оноос эхлүүлсэн энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгээд эх орондоо ирлээ.

Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал Монгол Улсын цагдаагийн байгууллагаас анх удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа эмэгтэй алба хаагч юм.

Тэрээр үүрэг гүйцэтгэх хугацаандаа ️Судан улсын Кавкавия хотод эргүүлийн офицероор ажиллаж байгаад цагдаагийн тактикийн ажиллагааны офицерийн албан тушаалд дэвшин томилогдон ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
9699