Манчестер Сити “Караба Кап“-д түрүүллээ

Arslan.mn

Английн хөлбөмбөгийн холбооны “Караба кап” тэмцээний шигшээ тоглолт өнгөрсөн шөнө “Уэмбли” цэнгэлдэхэд боллоо.

Энэ удаа  Манчестер сити болон Арсенал багууд цомын төлөө тулж Манчестер сити 3:0 ялсан байна. Тоглолтын эхний үеийн 18 дахь минутанд хаалгагч Навасын цөлсөн бөмбөг шууд Серхио Агуеро дээр ирснийг Аргентин довтлогч гоол болгож багтаа тэргүүлэл авчирчээ.

Улмаар нэгдүгээр үе энэ үр дүнгээ өндөрлөж 58 дахь минутанд Силвагийн мөргөж дамжуулсан бөмбөгийг Белги хамгаалагч Винсент Компани оновчтой цохиж багийнхаа тэргүүллийг баталгаажуулжээ.

Хоёр гоол алдсан Арсенал довтлох үед нь Испани хагас хамгаалагч Давип Силва 65 дахь минутанд гоолдож тоглолтын эцсийн цэгийг тавьжээ.

Тоглолтын турш Арсенал 12 удаа хаалга руу цохиж гурван гоол оруулжээ. Харин Арсенал таван удаа өрсөлдөгчийнхөө хаалга руу довтолсны хоёрыг нь Навас хаасан юм.

Эх сурвалж: Sportlife

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
9725