“Зуун зуун жил чамайгаа хайрламаар байна” уран бүтээлийн цэнгүүн боллоо

Яруу найрагч,орчуулагч С.Хишигсүрэнгийн “Зуун зуун жил чамайгаа хайрламаар байна” уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 3-ны өдөр болж өнгөрлөө. Яруу найрагчийн хүндэтгэлийн цэнгүүнд Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч аав Шаравын Сүрэнжав, Монгол улсын ардын багш шинжлэх ухааны доктор, Профессор С.Дулам, Харанга хамтлагийн дуучин МУУГЗ Ц.Чулуунбат, Чингис хаан хамтлагын дуучин МУУГЗ Жаргалсайхан, УДБЭТ-ын захирал, МУУГЗ Ц.Түвшинтөгс  тэргүүтэй уран бүтээлчид оролцсон юм. 
Яруу найрагч,орчуулагч С.Хишигсүрэн нь МУИС-ийн Утга зохиолын ангийг дүүргэсэн цагаасаа хойш урлагийн салбарт идэвхтэй ажиллаж яваа нэгэн юм. Өдгөө урлагийн салбарт 10 орчим жил ажиллаж өөрийн уран бүтээлийн сандаа нэлээдгүй уран бүтээлтэй болсон байна. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
9879