Галт тэрэг, онгоцны тасалбар түгээх ТҮЦ машиныг туршина

Галт тэрэг, онгоц, орон нутгийн автобусаар зорчих тасалбарыг ТҮЦ машинаас авдаг боломжтой болох нь.Гэхдээ энэ нь иргэдийн иргэний үнэмлэхний лавлагаа авдаг ТҮЦ машинаас өөр бөгөөд зөвхөн төмөр зам, орон нутгийн автобус, онгоцоор зорчихтой холбоотой үйлчилгээг нэг дороос үзүүлэх зориулалттай тусгай машин байх аж. Тасалбар олгох ТҮЦ машиныг энэ сараас эхлэн туршихаар болжээ. Эхний ээлжинд Улсын их дэлгүүр, "Бөмбөгөр" худалдааны төвд байрлуулж, туршилтын журмаар иргэдэд үйлчлэх аж.

"Дээрх газарт байрлуулах хоёр ТҮЦ машинд программ суулгаж дууссан. Нэг сарын хугацаанд туршсаны дараа олон нийтийн бусад газруудад байршуулна. Нийт 45 цэгт ТҮЦ машин байршуулахаар төлөвлөсөн. Томоохон худалдааны төв, аялал жуулчлалын компани, тээврийн товчоо, Төв шуудан гэх мэтчилэн хүн олонтой газруудыг сонгосон" гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Тасалбар олгох ТҮЦ машиныг энэ сараас эхлэн туршихаар болжээ. Эхний ээлжинд Улсын их дэлгүүр, "Бөмбөгөр" худалдааны төвд байрлуулж, туршилтын журмаар иргэдэд үйлчлэх аж.

Яамныхан одоогоор техникийн шийдлийг зохицуулахаар тагнуул, бүртгэлийн байгууллагынхантай хамтран ажиллаж байна. Иргэд тасалбар түгээх машинд өөрийн аяллын өдөр, суудлын хуваарь, цаг зэрэг мэдээллийг сонгон өгч, мөнгөө хийснээр тасалбараа захиалах боломжтой. Мөн ТҮЦ машинаас зам тээврийн салбарын бүх төрлийн лавлагаа авч болохоор зохицуулжээ. 

Галт тэрэг, автобус, онгоцны тасалбарыг одоогоор гурван өөр газарт борлуулдаг. ТҮЦ машин ажиллуулж, цахимаар захиалах боломж бүрдүүлснээр хэрэглэгчийн цагийг хэмнэх, тасалбарын кассын ачааллыг бууруулах, хүний нөөцийн зардал хэмнэх зэрэг олон давуу талтай гэж Зам тээврийн хөгжлийн яамынхан үзэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
989