МЭДҮҮШТЭЙ:Ухаалаг гар утасны бидний мэддэггүй 7 ХЭРЭГЛЭЭ

Arslan.mn

Орчин үеийн гар утаснууд маш олон янзын үйлдэлтэй болсон. Гэхдээ гар утсыг зөвхөн мессеж бичих, утсаар ярих, зураг авах зэрэгт бус өөр олон зүйлд ашиглаж болдог аж. Харин бид танд ухаалаг утсаа хэрхэн бүрэн утгаар нь ашиглаж болох нууцуудыг танилцуулъя.

1Гар утсаа чагнах төхөөрөмж болгох
Хэдхэн амархан тохиргоо хийгээд гар утсаа хүүхдийн чагнах хэрэгсэл болгон ашиглаж болно. Та утсаа чагнамаар байгаа газраа үлдээгээд дараа нь өөр газраас утас руугаа залгахад л болох юм. Үүний тулд утсандаа дараах тохиргоог хийгээрэй.

Утсаа дүүртэл нь цэнэглэнэ
Спикерээ унтраана
Автоматаар хариулах тохиргоог хийнэ
Утасныхаа микрофоныг унтраана
Утасныхаа хонхыг хаана
Чичиргээг нь унтраана
Ингээд л та гар утсаа орхисон газрынхаа дуу чимээг хүссэнээрээ сонсож чадахаар боллоо.

2Гар утсаа үргэлж цоожтой байлгах
Ухаалаг утас тань алдагдсан бол бүх сим картууд дахин давтагдашгүй 15 оронтой код буюу “IMEI”-тэй байдаг тул гар утасны оператор компани руу залгаад өөрийнхөө дугаарыг ашиглаж байгаа утсыг блок хийж өгөхийг хүсээрэй. Харин та *#06# гэсэн дугаар руу залгаад өөрийн сим картны “IMEI” кодыг мэдэж болдог гэнэ.

3Утсаа микроскоп болгон хувиргах
Дурын лазер чиглүүлэгчийн линзийг аваад утасныхаа камерт тогтоочихвол нүдэнд үзэгдэхгүй жижигхэн зүйлийг томоор харж болдог ажээ.

4Усан доор зураг авах
Бүх утаснууд усны хамгаалалттай байдаггүй. Гэхдээ таны утас усны хамгаалалтгүй байлаа гээд усан дотор зураг авч болохгүй гэсэн үг биш юм. Танд ердөө хүнсний уут хэрэг болох бөгөөд хоёрхон минутын дотор утсаа усны хамгаалалттай болгон хувиргаарай.

5Утсаа царай таньж нээгддэг болгох
Андройд утасны түгжээг тайлах олон арга байдаг. Пин код, нууц үг, “pattern” гэх мэт. Гэхдээ хүмүүсийн ихэвчлэн тоолгүй өнгөрчихдөг нэг арга бол царай таних юм. Энэ нь жирийн нууц үгнээс илүү үр дүнтэй байдаг. Харин тохиргоог хийхийн тулд та ердөө “settings”->”security”->”screen lock”->”face unlock” гээд л болох нь тэр.

6Холограм хийх
Холограм бичлэгээр энхрий бяцхан үрсээ баярлуулах тийм ч хэцүү биш ажээ. Жаахан тэвчээртэй, бяцхан бүтээлч байхад л та 3D холограм гэртээ хийж чаддаг болох юм.

7Утасныхаа цэнэг барих хугацааг нэмэх
Утасны цэнэглэх хэсэг хэрэглээний явцад тоос, шороогоор дүүрдэг билээ. Тэр ч үүднээсээ утас цэнэгээ хурдан алддаг гэнэ. Үүнээс зайлсхийхийн тулд та ердөө утасныхаа цэнэглэгч залгадаг хэсгийг тогтмол цэвэрлэж байхад л хангалттай. Хоосон тариуранд агаар дүүргэж, утасныхаа цэнэглэгч ордог хэсэг рүү тарьж, тоос шороог хялбархан гэгч нь цэвэрлэж болдог байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
9913