Эртний олимпийн наадмын “ТҮҮХ“-ийг судлахуй

ЭРТНИЙ ОЛИМПИЙН НААДМЫН ТҮҮХИЙГ СУДЛАХУЙ

"Түүхэнд болсон явдлыг үнэлэхдээ бус судлах нь чухал”

Л.М.Гумиле

Эртний Грек, Ром болон Дорно дахины улсуудад биеийн тамирын дасгал тоглоом, бие бялдрын хүмүүжлийн ажлыг өөр өөрийн ард түмний ёс заншил, өв уламжлал, байгаль цаг агаар, ахуйн нөхцөлтэй уялдуулан хөгжүүлж иржээ.

Эртний  улс орнуудын дотроос Грекчүүдийн үүсгэн бий болгосон “Олимпийн наадам” нь хүн төрлөхтний хөгжлийн түүхэнд мөнхлөгдөн үлдсэн агуу их бүтээл, бүтээн босголт төдийгүй биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг спортын хэлбэрт оруулж, уралдаан тэмцээний чиглэлтэй болгосон түүхтэй.

Эртний Грекийн олимпийн наадмын гарал үүсэл нь нэн бүрхэгдмэл, тэр ч бүү хэл зохиогдсон хугацаа нь эрдэмтэдийг маргалдуулсаар байна. Гэхдээ л эртний олимпийн наадмын эх орон нь Кронос уулын бэл, Альфей голын хөндийд орших Эртний Грек хот юм.

Хүн төрөлхтний оюуны болон бие бялдрын хөгжлийн агуу их илрэл болсон Эртний Грекийн олимпийн наадмын гарал үүслийн талаарх үлгэр, домог өнөөдөр ч хэн бүхний сонирхлыг татсан хэвээр байна. Юуны түрүүнд Олимпийн эцэг Зевс мөн үү? гэсэн асуултад хариулахыг оролдоцгооё.

Эртний зарим домогт “Хязгааргүй хүчирхэг, мөн төдий чинээ уйтгартай Кронос, түүний золгүй эхнэр Рея охин тэнгэр амьдарч байжээ”, Агуу бурхны агуу эхнэр юунаас болоод яахаараа азгүй байсан тухай өгүүлдэг бол, ....өөр  домогт Кронос аймшигт зүүд зүүдэлжээ гэдэг ч юм уу, мөн Кронос үл үзэгдэгч, далдыг харагч төлөгч эмэгтэйтэй харьцдаг байсан гэх мэт олон баримтууд байна. Аль ч домгоор нь авч үзсэн, ....хүүхдүүдийнхээ аль нэгний гарт үхнэ гэж өөртөө итгүүлсээр иржээ гэх ч юм уу, үүндээ Кронос бат итгэдэг байв гэх мэтээр  домог болсоор өнөөг хүрээд байна. 

Кроносын гэр бүлд гэрэл гэгээ цацруулсан, маш сайхан зүс царайтай Зевс хүү төрөхөд Рея шийдсэн алхам хийж хүүгээ нэгэн малчинд үрчлүүлжээ. Хүү нь өсөж хүчирхэг, аянгаар ниргэгч агуу их Зевс болсон гэдэг.

Зевсийн хүү нь ч байж магадгүй шүү дээ.....

Олимпийн наадмын тухай олон янзын үлгэр, домгуудын нэгэнд  12 домогт ялалт байгуулсан Зевсийн хүү алдарт Гераклагийн олон арван ялалтуудын нэгийнх нь дурсгалд зориулж олимпийн наадмыг хийх болсон гэдэг ч...  Домог яриа ийнхүү үе дамжин ирэхдээ улам дэлгэрэнгүй сонирхолтой болсоор л байна.  

Зевсийн  ач хүү нь ч  юм болов уу?

Өөр нэгэн домогт Писы хотын хаан Эномай болон аянга цахилгааны тэнгэр агуу Зевсийн  ач хүүгийн ялалттай холбон үздэг. Эномайг хүргэнийхээ гарт үхнэ гэж төлөгч хэлжээ. Түүний охин Гиннодимия ухаан алдам үзэсгэлэнтэй учраас эрүүл ухаантай хүн бүхэн түүнтэй гэрлэхийг хүсдэг байлаа.

Эномай хаан морин тэрэгний уралдаан зарлаж хүргэн болох хүнээ гүйцмэгц жадаар нэвт хатган алдаг энэ тэмцээнд 13 залуу үрэгджээ. Эцэст нь Зевсийн ач хүү авхаалжтай залуу Пелопс морин тэрэгчинтэй хуйвалдан тэрэгний дугуйны голыг сольсноор уралдааны үеэр дугуй нь тэнхлэгээсээ мултарч Эномай адуунд гишгүүлэн нас барна. Цуст тулаанаас уйдсан Гиннодимия ч Пелопст хайртай болно. Орчин үеийн  олимпийн үзэл санааны үүднээс  энэ нь аятай зүйл хараахан биш боловч аль эртний домог ийм л байжээ. Ингэж Пелопс,  бурханд өргөл өргөдөг ариун дагшин газарт олимпийн наадмыг үүссэн гэж үздэг ч бий.

Одоо домгоос биш арай илүү итгэлтэй түүхчдийн судалгаа, тэдгээрийн эх сурвалжуудаас  үүдэн олимпийн жинхэнэ тоглолтын гарал үүслийн талаар яръя.

Ямартаа ч Эртний Грекийн олимпийн тоглолтыг:

·хязгааргүй хүчирхэг, цэцэн мэргэн Зевст зориулж  хийсэн

·эсвэл бурханлаг агуу баатруудыг дурсаж зохиосон тухай домгууд нь олимпийн наадам зохиох болсон нэгдүгээр шалтгаан болсон байна. 

Хүчтэй, ухаантай болохын тулд уу? ....

Эртний сүрлэг олимпийг төсөөлөх гээд үзье. Үүний тухай итгэлтэй, үнэмшилтэй баримт сэлт ховор ч гэсэн олдсон зүйлүүдээ түшиглэн олимпийн хотхоноор зочилъё.

Олимпийн наадам нь спортын олон төрлийг хамардаг байсан нь илэрхий боловч яах гэж энэ олон тооны тэмцээнийг зохиодог байв? гэсэн энгийн асуулт гарч байна. Үүнийг зөвхөн улс орныхоо хүн амын бие бялдрыг сайжруулах гэсэн энгийн шалтгаанаар тайлбарлаж болмооргүй байна.

Харин спортгүйгээр хувийн эрүүл ахуй оршиж чадна гэж үү? Эртний Грекчүүд “спортыг эрүүл чийрэг байхын үндэс” гэж ойлгогддогоос гадна хүний оюун санаа, ёс суртахуун, гоо зүйн хөгжилтэй салшгүй холбоотой хэмээн үздэг байсан учраас олимпийн наадам хийх хоёр дахь шалтгаан  нь болжээ гэж үзэх үндэслэл байна.

Харин гурав дахь шалтгаан нь дайн дажин хийхгүй байх шалтгаан мундахгүй байжээ. Үнэн хэрэг дээрээ нэгэн шуналтай хаан өөр нэг шуналтай хаанаас  газар нутаг ч юм уу ямар нэг зүйлийг булаах, гүн ухааны чиглэлтэй маргаан явагдах гэх зэрэг үйл явдлууд ихээхэн байснаас улбаалан уралдаан тэмцээн явагдаж байх үедээ дайн тулаан хийхгүй байхын тулд гэрээ хэлэлцээр хийдэг байсан байна.

Гэхдээ дээрх явцуу шалтгаанууд олимпийн наадам үүсэх үндсэн шалтгаан биш ч байж болох эх сурвалжууд байдаг байна. Грекчүүд - олимпийн наадам нь зөвхөн сайн тулалдахад  биш, сайнаар нөхөрлөхөд тусалдаг гэдгийг маш хурдан бөгөөд шууд ойлгосон гэж судлаачид үзжээ. Ер нь Грекчүүд өөрсдөө спортыг туйлын өндөр үнэлдэг байсныг ойлгож мэдлээ.     

Эх сурвалж: Olympic

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
9935