Арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн 4 хоног амрахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийг ажлын өдөрт шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны Баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүллээ.

Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр /12 дугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1/ нийт дөрөв хоног амрах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
994