НӨАТ-ын буцаан олголт авахдаа бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид бүртгүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой болсон. Ингэхдээ НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан олгохоор болсон билээ.

Тодруулбал татвар төлөгч аж ахуй нэгж, иргэд Сангийн сайдын 333 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу албан татварынхаа 20 хүртэлх хувийн буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан авах боломжтой бөгөөд хуулийн хүрээнд татварын албанаас ирэх оны нэгдүгээр сарын 15-ны дотор буцаан олголт авах иргэдийн жагсаалт гаргаж баталгаажуулах юм байна. Жагсаалтыг ажлын ес хоногт багтаан гаргаж, Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд 45 хоногт багтаан шийдвэрлэх заалттай ажээ.

“Буцаан олголтод зориулан ирэх оны төсөвт 80 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн” хэмээн Сангийн яамнаас мэдээлээд байгаа.  Тэгвэл иргэд НӨАТ-ын буцаан олголт авахдаа бүртгэлээ заавал баталгаажуулах шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна. Хэрэв та ebarimt.mn сайтад өөрийн бүртгэлээ зөв хийсэн бол ирэх оны эхний улиралд багтаж НӨАТ-ын буцаан олголт таны дансанд шууд орно.
1482117601b14f79_Untitled-1.jpg

Өөрөөр хэлбэл та
•    хэрэглэгчийн овог, нэр,
•    регистрийн дугаар,
•    цахим шуудан /имэйл/-ийн хаяг,
•    утасны дугаар,
•    албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаарыг зөв бөглөсөн бол дахин ямар нэг бичиг баримт бүрдүүлэлгүй буцаан олголтоо авах боломжтой юм.

Одоогийн байдлаар нийт 883962 иргэн ebarimt.mn сайтад бүртгэлтэй бөгөөд үүний 467719 нь бүртгэлээ баталгаажуулжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
996