Жүжигчин Б.Энхтүвшинг хар тамхи хэрэглэж байхад нь баривчилжээ

 

Өчигдөр /2019.10.22/ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр жүжигчин Б.Энхтүвшинг хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай мэдээлэл гарсан. Албаны эх сурвалжаас уг мэдээллийг тодруулахад “Ийм зүйл болсон нь үнэн. Хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон” гэлээ.

Хэргийг тодруулбал, жүжигчин Б.Энхтүвшин нь аравдугаар сарын 21-ний 20:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүний хамт хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэж байгаад газар дээрээ баригдан, баривчлагдсан аж.   

Б.Энхтүвшинг үзэгчид Хувьсал продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрх зогсохгүй” кино, дуучин С.Жавхлангийн “Алсад суугаа ээж”, “Миний найз” зэрэг клипэнд тоглож байснаар нь таних билээ.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
3
Like an Report.mn post
1
16087