УГТЭ коронавирусийн халдвартай иргэнийг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

Arslan.mn

“Эрчимт эмчилгээний бэлэн байдлыг хангах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Эрүүл мэндийн сайдын А/196 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд 2021 оны 04 сарын 13-ны өдрөөс эхлэн Улсын гуравдугаар төв эмнэлэгт коронавируст (Ковид-19) халдварын эрчимт эмчилгээний заалттай үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Коронавируст (КОВИД-19) халдварын оношилгоо, эмчилгээ, халдварын сэргийлэлтийн холбогдох журам, зааврын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бэлэн байдлыг ханган эрчимт эмчилгээний 20 ор, зайлшгүй эмнэлгийн нөхцөлд тусгаарлан эмчлэх 80 орыг тус тус дэлгэн ажиллуулж эхэллээ. 04 сарын 15-ны өдөр коронавируст (Ковид-19) халдварын батлагдсан 7 хүнд тохиолдлыг тус эмнэлгийн Ковидын эрчимт эмчилгээний нэгжид хүлээн авч тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Дашрамд тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн үндэсний лавлагаа төв эмнэлгийн өндөр ачаалал, хариуцлагатай үүргийнхээ хүрээнд лавлагаа шатлалын үндсэн тусламж үйлчилгээг тасалдуулахгүй, шуурхай үзүүлэх бүхий л талын арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
25726