Ипотекийн 8 ХУВИЙН зээлтэй иргэдийн зээлийг 6 ХУВЬ болгох АСУУЛГА тавьжээ

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “...Нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулна...” гэж заасан.

Энэ дагуу Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авч буй зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон билээ.

Үүнтэй холбоотойгоор орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн хүүгээ бууруулж 6 хувийн хүүтэй болгох хүсэлтэй иргэн маш олон байгаа билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт  цар тахлын дэгдэлтээс үүдсэн эдийн засгийн хямралаас шалтгаалан иргэдийн орлого буурч байгаа тул ипотекийн зээлийн хүүг өмнө болон дараа авсан гэж ялгалгүйгээр 6 хувь болгон бууруулах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавиад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
25739