СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөдөлгөөн эхлэх үедээ 1,7 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ!

Arslan.mn

Автомашинаа хашаанаас гаргах үедээ бага насны хүүхдийг мөргөж, амь насыг хохироосон осол гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 03-нд Хөвсгөл аймагт портер маркийн автомашин хашаанаас гарах хөдөлгөөн хийхдээ 1 нас 7 сартай Б-г дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин 2021 оны эхний 5 сард 1-3 насны нийт ДӨРВӨН хүүхэд жолооч хөдөлгөөн хийх үедээ дайрч амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгджээ.

Иймд нийт жолооч нарт хөдөлгөөн эхлэхдээ анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн урд хойно бага насны хүүхэд тоглож байгааг заавал шалгаж байхыг АНХААРУУЛЖ БАЙНА.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26437