ЭМД-ын шимтгэлээ төлснөөр элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдана

Arslan.mn

"Элэг Бүтэн Монгол" үндэсний хөтөлбөр үргэлжилж байна. Иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлснөөр элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 100 хувь үнэ төлбөргүй хамрагдах боломжтой гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Манай улсын хувьд ч хепатитийн вирусийн халдвар тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас 2017 оны эхний хагасаас эхлэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээг авч эхэлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 1.165.097 хүн В, С вирусийн шинжилгээнд хамрагдаад байна.

 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26453