CLUBHOUSE: “Жагсаал, цуглаан ба Хууль тогтоомж“ сэдвээр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулна

Цагдаагийн Ерөнхий Газраас иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг олгох, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд туслан дэмжих зорилгоор цуврал цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулан ажиллаж байна. 

Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 23-ний өдөр клабхаусаар ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс “Гэр бүлийн хүчирхийлэл ба хөл хорио” сэдвээр , дөрөвдүгээр сарын 29-нд Хар тамхитай тэмцэх газраас  "Хар тамхи ба хөл хорио" сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдтэйгээ ярилцан мэдээлэл өгч, санал солилцсон юм. Тус хэлэлцүүлэгт зочноор мэргэжлийн сэтгэл зүйч, иргэний нийгмийн төлөөллүүд болон сэтгүүлчид оролцсон билээ.

Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 04-ний өдөр 20 цагт ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас “Жагсаал, цуглаан ба Хууль тогтоомж“ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон  урьдчилан сэргийлэх хэлтсийн төлөөллүүд оролцож, иргэдтэй олон нийттэй мэдээлэл, санал солилцох юм.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
26460